Мэндчилгээ

2018-12-31

Хүндэт хэрэглэгч та бүхэндээ

Улиран одож буй хуучин он, угтан ирж буй шинэ оны босгон дээр та бүхэндээ Грийн софт ХХК-н зүгээс шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Бид өнгөрөгч онд жижиг дунд бизнест зориулсан өөрийн вэбсайт хийх платформоо амжилттай хөгжүүлэн олон шинэ боломжуудаар баяжуулан зах зээлд нэвтрүүлэн олон бизнест вэб хуудсаар дамжуулан өөрсдийн танилцуулгаа хэрэглэгчдэд хүргэн, борлуулалтаа дэмжихэд нь туслалцаа үзүүллээ.

Вэбсайт хийх үйлчилгээний боломжийгг нэмэгдүүлэн сайжруулахаас гадна, мессеж маркетинг, онлайн худалдааны платфортм, дэлгэрэнгүй аналитикийн боломжуудыг сайжруулж шинэ хувилбарыг зах зээлд нэвтрүүлсэн жил боллоо.

Мөн давхардсан тоогоор 1000 гаруй хувь хүн байгууллагад дижитал орчинд бизнесийг байршуулах, сошиал медиа маркетингийн болон вэбсайтаа өөрөө хийх сургалт лекцүүдийг хүргэн ажиллажээ.

Ирэх 2019 онд үйлчилгээний хүртээмж, хамтын ажиллагааг илүү сайжруулах, шинэ олон боломжуудыг хэрэглэгчиддээ хүргэхээр итгэл төгс зорилт тавин ажиллаж байна.

Биднийг сонгон үйлчлүүлсэн харилцагч та бүхэндээ баярлалаа.

Шинэ оны, шинэ жилийн мэнд хүргэе!

Грийн софтын хамт олноос.

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл