Таны бизнес өргөжин тэлж та улам олон хүмүүст өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулахаар вэбсайт хийлгэхээр болжээ. Энэхүү нийтлэлийг уншихаас өмнө та манай Вэбсайтаа хэрхэн нээх вэ? Вэбсайт амжилтгүй болох 5 шалтгаан нийтлэлүүдийг уншаарай.
Буруу компани сонгосоноосоо болж өөрийн цаг хугацаа мөнгөөрөө хохирч “хаширсан” хүмүүс маш их байдаг. Ийм асуудал тулгарсан хүмүүс дийлэнх нь дараах шалтгаануудыг бидэнд хэлдэг.
- Вэбсайт хийлгэсэн компани алга болсон
- Вэбийн компани нь хүссэн хөгжүүлэлтийг нь хийх боломжгүй эсвэл хийхээс татгалзсан
- Маш “завгүй” компани
- Борлуулалтын дараа “хаягдсан”
Тэгвэл хэрхэн зөв компаниа сонгох вэ? Ямар ямар зүйлс дээр анхаарах хэрэгтэйг танд хүргэхийг хичээе. Мэдээж хийлгэх гэж байгаа вэбсайтын цар хүрээ, зорилт зорилго зэргээс хамааран өөр өөр шалгуур байх ч эдгээр зөвлөмжүүдийг та өөрийн шалгууртаа оруулаад үзээрэй.
1. Хайлтад илрэх илэрц
Зарим хүнд бид ийм зөвлөгөө өгдөг “Google -дээд эхний хэдтэй холбогд”. Магадгүй вэбсайт хийх салбарын түлхүүр үгүүдээр хайлтын илэрцийн эхэнд гарч ирэх нь бусад салбараас хамгийн хэцүү нь байх. Хайлтын систем мэргэжлийн компаниудын хувьд хайлтад дээгүүр гарч ирнэ гэдэг нэг төрлийн ур чадварын илэрхийлэл ч гэж ойлгож болох талтай. Өмнө нь хүмүүс шар ном болон салбарын сэтгүүл ном товихмолоос тухайн бизнесийн талаар мэддэг байсан бол өнөөдөр хайлтын системд байхгүй бол таны бизнес байхгүйтэй адил болсон.
2. Морио усалдаггүй загасчин
Зарим вэбийн компаниуд өөрийн сайтгүй мөртлөө вэбсайт хийх үйлчилгээ үзүүлдэг. Вэбсайт хийдэг компанийн хувьд хамгийн том нэрийн хуудас нь өөрийн вэб нь байдаг. Өөрийнхөө сайтыг хийгээгүй компани өөр компанийн сайтыг яаж сайн хийх вэ дээ.
3. Хувь хүн VS Компани
Зарим хүмүүс вэбсайт хийдэг найз нөхөд, хувь хүмүүсээр хийлгэх нь цөөнгүй. Магадгүй та танилынхаа санал болгосон, эсвэл хямд үнэ санал болгосоноос болон хувь хүнээр хийлгэхээр сонгож болох юм. Чадварлаг хувь хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ таны бизнесийн өсөлт хэрэгцээ шаардлагыг нэг хүн дангаар тогтмол хангаж чадах дээр та өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгөөрэй. Нөгөөтэйгүүр та эрсдэл багатай, урт удаан хугацааны бизнесийн харилцаа, туршлага мэдлэгийг мэргэжлийн компаниас л “хүлээх” боломжтой.