Энэхүү нийтлэл нь хуучирсан буюу 2017 оны хувилбар болно та шинэ нийтлэлийг доорх холбоосоор орж үзнэ үү.
Вэб сайт хэрхэн нээх вэ? (2024 он)
Өөрийн бизнестээ вэб сайт хэрхэн нээх вэ гэж маш олон хүн асуудаг болохоор энэ талаар тайлбарлан бичихээр шийдлээ.
1. Домайн хаяг сонгох
Та юуны өмнө өөрийн бизнестээ тохирсон домайн хаягийг сонгож авах хэрэгтэй бөгөөд вэб сайтаа хийлгэх болоогүй байсан ч гэсэн өөрийн компанийн нэрээр эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээний нэрээр түрүүлж захиалах нь маш чухал юм. Яагаад гэвэл хэн нэгэн таны домэйн нэрийг яг одоо авах гээд хайж байж ч болно шүү дээ. Домэйн нэрийн хувьд хэн түрүүлж авна түүний өмч болдог тул цаг алдах хэрэггүй.
Бизнесийн байгууллын хувьд ТАНЫНЭР.MN эсвэл ТАНЫНЭР.COM гэсэн өргөтгөлтэйгөөр нэрээ сонгох боломжтой.
.MN домэйн нэр .com, .net, .org, .biz зэрэг бусад домэйн нэрүүдээс юугаараа давуу юм бэ? гэж олон хүмүүс асуудаг. Товчхон хариулахад ямар нэгэн давуу тал огт байхгүй.
Дараах харьцуулалтыг үзнэ үү
.mn | .com, .net, .org | |
Үнэ | 88,000₮/ 1 жил | 33,000₮-43,000₮/ 1 жил |
Аюулгүй байдал | Адил | Адил |
Хамрах хүрээ | Адил | Адил |
Илэрхийлэл | Зөвхөн Монголд, Монголын гэж харагдана | Дэлхий даяар болон улсын гэж харагдана |
Сонголт | Зөвхөн Монголчууд авдаг болохоор харьцангуй сонголт ихтэй | Сонголт багатай |
Домэйн нэр сонгохдоо анхаарах үндсэн 3 зүйл:
- Таны сонгож буй домэйн хаяг бусад social сайтуудын username-д сул байвал ирээдүйд хэрэгтэй. Ж нь би greensoft.mn гэсэн домэйн авах гэж байгаа гэж үзвэл facebook.com дээр бизнесийн page-ээ facebook.com/greensoftmn гэж нээж таарна. Гэтэл facebook.com/greensoftmn гэсэн нэрийг өөр хүн авсан байвал яах вэ гэдгийг бодож үзээрэй.
- Домэйн хаягийг бизнес эрхлэгч зөвхөн өөрийн мэйл хаягаар бүртгүүлж авах хэрэгтэй. Ер нь хараад байхад тухайн вэб сайтыг хийж байгаа байгууллага хувь хүмүүс өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн байдаг ба энэ нь ирээдүйд их хэмжээний эрсдлийг дагуулж байдаг. Домэйн хаягийн жинхэнэ эзэн нь тухайн домэйн хаягийг бүртгүүлж авсан и-мэйл хаягийн эзэн байдаг тул та эзэмшигчийн мэйлээ анхаараарай.
- Домэйн нэрээ хугацаанд нь сунгаагүйгээс таны вэб хуудас хаагдах, устах, бизнес имэйлүүд хаагдах, устах мөн устсан домэйн нэрийг сэргээхэд домэйн нэрийн жилийн сунгалтын төлбөрөөс гадна нэмэлт торгууль төлбөр төлөх тул домэйн нэрээ хугацаа дуусахаас нь өмнө сунгаарай! Хэрвээ таны бизнес тогтвортой урт хугацаанд үйл ажиллагаагаа явуулах бол олон жилээр сунгалтаа хийх зөв.