Вэб мастер ажилд авах уу, вэбийн мэргэжлийн компанитай хамтрах уу?

2019-02-04

Өөрийн вэб сайт үүсгэж хөгжүүлэх хариуцлагатай ажлыг хэнд даатгах вэ гэсэн асуулт бизнес эрхлэгчдэд эрт орой нэгэн цагт гарцаагүй тулгардаг. Вэб мастер ажилд авах уу? Мэргэжлийн компанитай хамтрах уу? Сонгохоосоо урьдаар сайн, муу талыг нь шүүгээд үзье. Юуны өмнө та манай бизнест вэбсайт хэрэгтэй юу? гэсэн асуултыг өөрөөсөө асууж үзээрэй. Магадгүй та вэб сайтын ач холбогдол түүнийг хэрхэн бизнестээ ашигтайгаар ажлуулах талаар мэдээлэлгүй байгаа бол манай Танай бизнест вэбсайт хэрэгтэй юу? нийтлэлийг уншиж үзээрэй.

— Вэб мастер ажилд авахын Давуу талууд

  • Зардал. Томоохон хэмжээний сайт, систем ажлуулах гэж байгаа бол зардал хямд тусна. Гэхдээ “тэнэг хүн хоёр төлдөг”-ийг санаж, сайн мэргэжилтэн үнэтэйг харгалзах шаардлагатай.
  • Хурд. Ямар нэгэн өөрчлөлтийг түргэн хугацаанд хийх боломжтой.
  • Уян хатан ажиллагаатай. Вэб мастер компанийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайтыг тухай бүр нь уян хатан өөрчлөх боломжтой.
  • Индивидуал шийдэл. Бүтээсэн сайтаа төгөлдөржүүлэн хөгжүүлэх, арчлах ажиллагаа ганц хүнээс хамаардаг тул бүх талын ур чадвартай вэб мастер байх тохиолдолд өвөрмөц сайн шийдэл гарна.

— Харин одоо Сул талууд

  • Хүний хүчин зүйлээс хамаарна. Вэбсайтыг ганц вэбмастер бөөцийлөх нь эргээд сул тал болно. Вэб мастер өвдөх, чөлөө авах зэрэг нь вэб сайтын хэвийн ажиллагааг тасалдуулах форс-мажор буюу давагдашгүй хүчин зүйл болж хувирдаг.
  • Хугацаа алдана. Компанийн вэб сайтад ганц вэб мастер цөөдөх тохиолдол их. Ажил төлөвлөсөн хугацаанаасаа хоцрох нь бараг норм.
  • Эрсдэлтэй. Ажилд авсан вэб мастер шаардлага хангаж чадахгүй төсөл бүхэлдээ нурах буюу бүхнийг дахиад цоо шинээр эхлэх хэрэг гардаг нь түгээмэл тохиолддог дутагдал юм.
  • Ажлаас гарах. Гэнэт л нэг өдөр өргөдөл өгөөд алга болдог хийсэн зүйлийг нь өөр хүн цааш нь авч явах боломж бараг л байхгүй.
  • Хоцрогдох. Вэб сайтын бизнест нөлөөлөх нөлөөлөл үндсээрээ өөрчлөгдөж буй энэ цаг үед зөвхөн IT мэдлэгээр вэб хөгжүүлэх нь маш олон талын эрсдэлтэй. Маркетинг, борлуулалт, брэнд гэх мэт олон талын мэдлэг нийлж байж сайн вэб сайт бүтэх боломжтой.

Таны бизнесийн өсөлт хэрэгцээ шаардлагыг нэг хүн дангаар тогтмол хангаж чадах дээр та өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгөөрэй. Ганц вэб мастер ажиллуулахын дутагдлыг туулж өнгөрүүлсэн бол чанартай бүтээгдэхүүн, мэргэшсэн ажилтнуудтай төрөлжсөн компанид хандах үлдэнэ.

 

— Баг бол хүч!

Байгууллага болгон үйлчлүүлэгчидтэйгээ ижил харьцдаггүй учраас вэб хөгжүүлэгч мэргэжлийн компанитай хамтрахын давуу болон сул талыг урьдаас мэдэж байсан нь дээр. Яадаг ч бай, мэргэжлийн бүхэл бүтэн баг ганц вэб мастерын хийж чадахаас илүүг хийдгийг санах нь чухал.

— Мэргэжлийн компанийн Давуу талууд

  • Хууль зүйн баталгаа. Вэб сайт үүсгэж хөгжүүлэх ажлын хугацаа, төрөл, гүйцэтгэл, тооцоо төлбөрийг нарийн заасан албан ёсны гэрээ байгуулж эхэлдэг тул хууль зүйн үүднээсээ баталгаатай. 
  • Мэргэжлийн багийн ур чадвар. Компанид янз бүр төсөлд ажиллаж гаршсан, өөр өөр мэдлэг ур чадвартай мэргэжилтнүүдийн баг ажилладаг нь том давуу тал. Захиалагч талд шинэ ажилтнуудынхаа вэб чадварыг сайжруулах шаардлага гарахгүй.
  • Үйлчилгээний өргөн цар хүрээтэй. Янз бүр чиглэлд төрөлжсөн мэргэжилтнүүдийн баг нь сайттай холбоотой хөгжүүлэлт, зохиогчийн эрх, вэб аналитик, аудит, гэх мэт өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлэх чадвартай. Энэ нь захиалагч талд нэмж гэрээ байгуулахгүйгээр төслийн дагуу цогц бүрэн үйлчилгээ авах боломж олгодог.
  • Эргэх холбоо сайтай. Буурьтай компанитай хамтран ажиллаж буй нөхцөлд төслийн тухайн үеийн явцыг шуурхай мэдэж, шаардлагатай үед нь мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, стратеги төлөвлөлтөд засвар өөрчлөх оруулах боломж хэзээд нээлттэй.
  • Өөрсдөө хөгжүүлсэн өвөрмөц хэрэглүүр. Том компаниуд захиалагчийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, үйлчилгээгээр шуурхай хангах үүрэг бүхий төрөл бүрийн хэрэглүүр үүсгэсэн байдаг нь ажилд тустай.
  • Стандарт. Таны хэлээгүй шаардаагүй зүйлсийг аль хэдийн шийдсэн байх байдаг.

Жич: Мэргэжлийн компанитай хамтрах үед дээрх сайн талууд бүх компанид ижил байдаггүй гэдгийг хатуу санаарай.

Мэргэжлийн компанитай хамтарч ажиллахын Сул талууд

  • Би чадна. Ажлын үр дүнгийн дагуу өртөг зардлыг ил тод ойлгомжтой тооцдог компаниудын зэрэгцээ ашиг хөөсөн түвэгтэй нөхцөл, будлиантай тооцоо бүхий гэрээ байгуулдаг компани ч байдаг. Гэрээлэгч сонгохдоо уг нөхцөлийг анхаарах шаардлагатай. Та манай Вэб сайт хийх компаниа хэрхэн зөв сонгох вэ? нийтлэлийг уншаарай.
  • Аккаунт менежерээр дамждаг харилцаа. Төслийн дагуух бүх харилцаа үндсэндээ аккаунт менежерээр дамждаг тул шууд ажил гүйцэтгэгчтэй холбогдох нь ховор. Гэхдээ бүх ажлыг мэдэж буй нэг хүнтэй харьцах нь эргээд давуу тал болох нь ч бий.
  • Гүйцэтгэл сэтгэлд хүрэхгүй байх магадлалтай. Байнгын хяналтгүй нөхцөлд төслийн ажил гүйцэтгэгч компанийн хариуцаж буй бусад олон ажил дунд урсгалаараа өрнөж чанаргүй дуусах эрсдэлтэй. Ялангуяа олон үйлчлүүлэгчтэй харьцдаг том компанийг гүйцэтгэгчээр сонгох тохиолдолд уг эрсдэл бүр их.
  • Тухайн компанийн хараат болно. IT салбарт байдаг нэгэн бичигдээгүй хууль бол хэнээр програмаа хийлгэнэ тухайн газрын хараат болох тухай юм. Өөрөөр хэлбэл А компаниар хийлгээд Б компаниар засуулна гэвэл бараг боломжгүй зүйл.

Эцсийн дүгнэлт

Ямар ч гүйцэтгэгч сонгосон бай, гэрээний заалтуудаа сайтар судлах нь компанийн санал болгож буй үй олон багц үйлчилгээтэй танилцахад зарцуулсан цагаас чухал. Гүйцэтгэгч компанитай холбоотой бусдын сэтгэгдэл, үнэлгээг сонирх. Тухайн үеийн сэтгэгдэлд баригдалгүйгээр ажил хэргийн түнш, анд нөхөд, танилууд зэрэг бодитой хүмүүсийн бодлыг танд.

Хэд хэдэн вэбсайт эрхлэх гэж буй том компани байх аваас тендер зарлаж гүйцэтгэгч шалгаруулах нь зөв арга.

Онлайн зах зээлд хөл тавьж буй шинэхэн сайт эрхлэгчдэд зөвлөхөд аянгын хурдтай үр дүн амар гарахгүй. Сайтаа хөгжүүлэх гэвэл тэсвэр тэвчээр зааж, программист, вэб дизайнер зэрэг мэргэжлийн хүмүүстэй байнга хамтрах хэрэг гарна.

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл