Танай бизнест вэбсайт хэрэгтэй юу?

2017-06-29

Бизнес эрхлэгч өөрийн тамга тэмдэг, гэрчилгээг авсаныхаа дараа заавал бодож үзсэн байдаг зүйл нь вэбсайт гэдэгтэй маргах хүн цөөхөн биз ээ. Та вэбсайттай болохоосоо өмнө заавал эдгээр асуултуудыг өөрөөсөө асууж үзээрэй.

  • Манайд вэбсайт хэрэг болох уу?
  • Вэбсайттай болсноор манай борлуулалтанд яаж нөлөөлөх вэ? 
  • Вэбсайттай болоход манайд яг ямар давуу талууд үүсэх вэ? 

Таныг эдгээр асуултанд хариулахын өмнө бид мэргэжлийн зүгээс хариулах гээд үзье. 

1. Манайд вэбсайт хэрэг болох уу? 

Юуны өмнө та вэбсайтын зорилгоо тодорхойлох ёстой. Бизнесийн чиглэл, үйл ажиллагаанаас хамааран вэбсайт чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим бизнест зөвхөн үйл ажиллагаагаа танилцуулах хэмжээнд хэрэглэгддэг бол зарим бизнест вэб нь өөрөө үйл ажиллагааны нэг хэсэг нь болчихсон байдаг. Жишээ нь аялал жуулчлалын бизнесийг вэбсайтгүйгээр төсөөлөх аргагүй юм. Тур оператор, зочид буудал, жуулчны бааз аль нь ч бай хэрэглэгч үйлчлүүлэхээсээ өмнө заавал урьдчилан аль болох дэлгэрэнгүй бүх мэдээллийг авахыг зорьдог. 

Технологийн дэвшил, дэд бүтэц сайжирснаар хэрэглэгчийн мэдээлэл авах бололцоо маш нээлттэй болсон. Одоогийн хэрэглэгчид ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээг сонгохдоо интернэтээр хайж харьцуулалгүйгээр худалдан авдаггүй болсон. Үүнд бэлэн байх арга бол таны цахим хуудас юм. 

2. Вэбсайттай болоход манайд яг ямар давуу тал үүсэх вэ? 

Вэбсайттай болохын хамгийн том давуу тал нь та өөрийн бизнесийн онлайн салбарыг нээж байгаа буюу дижитал орчинд байршуулж байна гэж ойлгож болно. Хэрэглэгчидтэйгээ харилцахад нэг алхам ойртож байгаа хэрэг юм. Танаас хамааралгүйгээр 24/7/365 хоногийн турш таны өмнөөс таны бизнесийг ярьж сурталчилж, шинэ хэрэглэгч олж өгдөг үнэнч туслахтай боллоо гэсэн үг. 

Вэбийн давуу тал үүгээр дуусахгүй ээ. Вэбсайт нь өөрөө хэрэглэгчид болон "хайлтын системд" энэ бизнес нь бодитоор оршин байдаг, албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг, мөн "найдвартай" гэсэн мессежийг өгч байдаг. 

Вэбсайттай болоход та өөрийн домэйн нэрийг худалдаж авах ба энэ нь танд өөрийн албан ёсны бизнес имэйлтэй болох боломжыг олгодог. (Та манай Вэб сайт хэрхэн нээх вэ? нийтлэлийг уншина уу)  Гадаад дотоод аливаа албан харилцаанд хувийн имэйл (yahoo, gmail ...) -ээр харилцах нь тохиромжгүй бөгөөд ялангуяа гадны компаниуд таны имэйлд заримдаа огт хариу өгдөггүй. Харин бизнес имэйлээр харилцах харилцаа нь илүү "албан ёсны" болж аль аль талд итгэлцлийг бий болгодог. 

 

Уулзалт товлож дэлгэрэнгүй зөвлөгөө авах

 

 

 

3. Вэбсайттай болсноор манай борлуулалтанд яаж нөлөөлөх вэ? 

Бидэнтэй уулзсан олон хүмүүсээс та яагаад вэбсайттай болох гэж байгаа вэ гэсэн асуултад дийлэнх нь дараах байдлаар хариулдаг. 

  • Вэбсайттай болохгүй бол болохгүй
  • Манай өрсөлдөгчид бүгд вэбсайттай
  • Вэбсайтаараа дамжуулж үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах 

Орчин үед вэбийн боломж нэмэгдэн дан ганц танилцуулга хэлбэрээр биш таны бизнесийн борлуулалтын чухал нэг суваг болгон ашиглах боломжтой болсон. Вэбсайт нь таны онлайн салбар байдлаар ажиллах боломжтой бөгөөд онлайнаар орж ирсэн хүнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, борлуулалт хийх хүртэл процессийг автоматаар удирдан чиглүүлж ашиглах боломжтой болсон. 

Вэбсайтаа дан ганцаар танилцуулга хэлбэрээр бус бусад маркетинг борлуулалтын сувгуудтай интеграц хийн хоршуулан ашиглах нь одоо үед хэрэглэгдэж байгаа хамгийн зөв практик болж байна.

Сайтаараа дамжуулан мэдээлэл хүргэн, улмаар түүнийгээ бусад сошиал сувгууддаа автоматаар пост хийж, танай үйлчилгээг сонирхож байгаа хэрэглэгчдийг бүртгэн авч өөрийн CRM- системдээ нэмэн (Харилцагчийн менежментийн систем) улмаар борлуулалт болгох хүртэл үйл ажиллагааг удирдан, зорилтот хэрэглэгчдээ шинээр илрүүлж өгдөг байх гэх мэт маш олон чадваруудыг вэбсайт хийж чаддаг болсон. 

Урьд нь шар номонд ороогүй л бол хүмүүст танигдаж чаддаггүй байсан бол одоогийн энэ дижитал эрин үед хайлтын системд олддоггүй бол таны бизнест байхгүйтэй адил гэсэн хэлц хүртэл гарчээ. 

Та одоо нийтлэлийн эхэнд асуусан асуултанд дахин хариулах гээд үзээрэй. Таны бизнест вэбсайт ямар давуу тал бий болгох вэ? 

Мөн та Вэб сайт амжилтгүй болох 5 шалтгаан нийтлэлийг заавал уншаарай

 

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл