Онлайн худалдааны вэб сайт нээхэд анхаарах зүйлс

2019-01-26

Онлайн худалдаа сүүлийн хэдэн жилд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд нийтлэг тренд болж хувирлаа. Эдүгээ өөртөө онлайн дэлгүүр, ядаж компанийнхаа тухай ганц ч болов хуудас тайлбартай вэб сайтгүй бол зах зээлд эзлэх хувиа алдсантай адил болжээ.

Худалдаа эрхлэгчид “Яаж онлайн дэлгүүр үүсгэх вэ?”, “Мэргэжлийн баг хөлсөлж хийлгэх үү? өөрсдөө бие даагаад хийсэн нь дээр үү?” гэсэн асуулт байнга тавьдаг.

ГРИЙН СОФТ ХХК-н мэргэжилтнүүд e-commerce буюу цахим худалдааны сайт бүтээх үндсэн ажиллагааг товч танилцуулж байна.

1. Онлайн дэлгүүрт тохирсон шилдэг платформ, CMS (Content Management System) ашиглах нэг арга.

2. Нээлттэй эх код бүхий хэрэглүүр ашиглаж өөрсдөө бие дааж бүтээх

Эхний аргыг сонговол програмчлалын мөн англи хэлний ядаж суурь мэдлэгтэй байх хэрэг гарна. Давуу тал нь сайтаа өөрийн үзэмжээр өөрчлөн сайжруулах, төгөлдөржүүлэх боломжтой. Хүндрэлтэй тал нь тусламж дэмжлэг авах бол мэйлээр англи хэл дээр харьцах шаардлага гарна. Ер нь танд өөрөөс тань өөр хэн ч туслахгүй гэж хэлж болно. Мөн төлбөр нь $-р тул яваандаа их болох магадлалтай. Доорх бэлэн платформуудыг сонирхож үзнэ үү.

Хоёрдугаар аргыг програмчлалын мэдлэггүй бизнес эрхлэгчид нийтлэг ашигладаг.Онлайн дэлгүүр үүссэн анхны өдрөөсөө орлого оруулахад шаардлагатай хэрэглэгчийн сагс, төлбөрийн арга хэрэгсэл, бараа бүтээгдэхүүний каталог гэх мэт үндсэн бүх функц, ийм шийдэлд анхнаасаа бэлэн байдаг.Гэхдээ танд хэрэглээний өндөр мэдлэг хэрэг болох ба маш их цаг авсан ажил болж магадгүй юм.

Хэрвээ та хоёрдугаар аргыг сонгож хийх бол цахим худалдааны сайтын вэб хостингоо зөв сонгоорой.

Онлайн дэлгүүр байгуулахаар шийдсэн бол дэлгүүрээ хаана байрлуулахаа шийдэж таарна. Хостингоо оновчтой шийдэх нь сайтын ачаалах хурд, уламжлаад бараа бүтээгдэхүүний борлуулалтад нөлөөтэй. Жишээ нь онлайн дэлгүүрийн хуудас ачаалах хурд нэг секундээр хойшлогдоход конверс (conversion) буюу сайтад хандагч хэрэглэгчийн захиалга оруулах, бүртгүүлэх, төлбөр хийх гэх мэт ухамсартай үйлдлээс шалтгаалсан өөрчлөлт долоон хувиар буурч байдаг.

Судалгаанаас үзвэл онлайн дэлгүүрийн хуудас ачаалах хурд гурван секундээс илүү байх тохиолдолд хэрэглэгч дахин нэвтрэхээ болих магадлал 40 хувь өсдөг ажээ. Найдвартай ажиллагаатай вэб хостинг сонгохын тулд тухайн провайдерын үйлчлүүлэгчдээ дэмжих дэмжлэг (customer support), сайтын ажиллагааны хурдыг нь ч тооцох хэрэг гарна.

 

 

Уулзалт товлож дэлгэрэнгүй зөвлөгөө авах

 

 

 

3. Мэргэжлийн баг хөлсөлж хийлгэх үү?

Онлайн дэлгүүртэй болоход дээр ярьсан бүхэн танд залхуутай санагдаж байгаа бол бидний бүтээсэн бэлэн платформыг ашиглаад хэдхэн цагийн дотор вэбтэй болчихож болно.

Онлайн худалдааны вэб сайт хийлгэхэд ямар ямар зардал гардаг вэ?

  • Вэб сайт хийлгэхэд үндсэн 3-н төрлийн зардал гардаг.
  • Домэйн нэр: *.MN 88,000₮, *.COM 33,000₮ / жил бүр төлдөг төлбөр /
  • Онлайн төлбөр тооцоо хийх бол SSL: Үнэ нь 100,000₮-c 500,000₮ хооронд / жил бүр төлдөг төлбөр /
  • Вэб байршуулах: Вэбийн хүчин чадлаас хамаарч харилцан адилгүй төлбөр гарна / жил бүр төлдөг төлбөр /
  • Вэб сайт хийлгэх төлбөр / зөвхөн эхний удаад төлдөг төлбөр /

Онлайн худалдааны вэб сайт хийлгэхийн тулд юу юу бэлдсэн байх хэрэгтэй вэ?

Эхний ээлжинд дор хаяж доорх зүйлсийг бэлдсэн байх ёстой.Эдгээр зүйлс нь төгс байх шаардлагагүй бөгөөд явцын дунд байнга сайжруулж шинэчлэх юм.

  • Лого  [PNG эсвэл эх файлаар]
  • Албан ёсны домэйн хаягаа сонгох
  • Бараа бүтээгдэхүүний ангилал задаргаа
  • Онлайнаар зарах бараа бүтээгдэхүүний албан ёсны нэр, зураг, үнэ, танилцуулга
  • Үйлчилгээний нөхцөл

4. Цахим худалдааны сайтаа сурталчилж өг

Вэб сайттай л болсон бол шууд борлуулалт хийгээд ашиг орлого олоод эхлэх юм шиг боддог хүмүүс цөөнгүй байдаг. Вэб сайтынхаа бүх ажиллагааг, захиалга оруулах, төлбөр төлөх процесстой нь туршин шалгаж дууссаныхаа дараа дэлгүүрээ хорвоо ертөнцөд зарлах цаг ирнэ. Дэлгүүрийг сурталчлахын тулд байж болох бүхий л сувгийг ашигла. Байнгын ажиллагаа бүхий сурталчилгааны хэд хэдэн суваг зэрэг ашиглах нь маркетингийн амжилттай стратеги болж өгнө.

Контент маркетинг ашигласнаар үйлчлүүлэгч, худалдан авагч нартайгаа бат бэх холбоо тогтоож чадна. Инфограф үүсгэж, шууд нэвтрүүлэг явуулан, YouTube зэрэг сувагт видео бичлэг байршуулан, блог хөтлөх нь үр дүнтэй. Контент маркетинг нь энгийн маркетингтай харьцуулахад өртөг зардал 62 хувь бага тусдаг мөртөө үр дүн гурав дахин их нь судалгаагаар нотлогдсон зүйл.

5. Шинэ, шинэлэг чиг хандлагад нийцүүлж сур

Цахим худалдааны хэрэглэгч, үйлчлүүлэгчийн дийлэнх нь гар утсаараа худалдаа хийдэг болсон нөхцөлд онлайн дэлгүүрийнхээ дизайн адаптив буюу ямар ч нөхцөлд зохицдог байх хэрэг гарна. Онлайн дэлгүүрт хийх наймаа худалдаа ухаалаг утас, таблет зэрэг мобайл төхөөрөмж дээр ч эвтэйхэн, хэрэглэгчид нь хялбар ойлгомжтой байх ёстой.

Хэтрүүлсэн дизайн нь худалдаа хийх ёстой үйлчлүүлэгчийн анхаарлыг сарниулдаг. Гэтэл онлайн дэлгүүрийн зорилго бол үйлчлүүлэгч, худалдан авагчийг бүтээгдэхүүний каталогиос захиалга, төлбөр хийх шат хүртэл энгийн ойлгомжтой хөтөлж өгөх явдал.

6. Үйлчлүүлэгч нараа судал

Онлайн дэлгүүрийн дизайн боловсруулж хөгжүүлэхдээ хараалж буй хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг харгалзаж үзэх ёстой. Хэрэглэгчид насны бүлгээрээ хүсэл сонирхол нь өөр. Судалгаанаас үзвэл бусад насны бүлэгтэй харьцуулахад 2000-аад оны эхэн үед хорвоод мэндэлсэн хэрэглэгчид гэрэл зураг, видео бичлэг, худалдан авагчдын сэтгэгдэл ихтэй, хурц тод өнгө бүхий вэб хуудсанд илүү анхаардаг. Гэтэл 50-иас дээш настангууд энгийн уламжлалт элемент бүхий хийцтэй вэб хуудсанд илүү тогтдог ажээ.

7. Трафик татахын тулд SEO ашигла

Вэб сайтыг хайлтын хэрэглүүрт нийцүүлэн оновчтой болгодог SEO (Search Engine Optimization) ажиллагаа онлайн дэлгүүрт маш чухал.

Үйлчлүүлэгч, худалдан авагч танай компанийн цахим худалдааны сайтыг Google-ээс түлхүүр үгээр хайгаад хялбархан олчихдог байвал амар. SEO-д багахан хүч хөдөлмөр зарцуулчихвал танай вэбсайт дорхноо түлхүүр үгээр хайх хайлтын тэргүүн нүүрэнд тодордог болно. Ингээд сайтад хандах хандалт өсөөд ирнэ. Саяхны судалгаагаар, Google, Yahoo, Bing гэх мэт хайлтын хэрэглүүрийн тэргүүн нүүрэнд гарч ирдэг вэб сайтууд арын хуудсанд гардаг сайтуудынхаас 36.4 хувиар илүү хандалттай байсан юм. Тэгвэл ердөө хоёрдугаар нүүрэнд гардаг сайтуудад хандах хандалт арын хуудсанд гардаг сайтуудынхаас 12.5% илүү байна. Түлхүүр үгийн зэрэгцээ, вэб трафик ахиу үүсгэхийн тулд сайтдаа төрөл бүрийн ашигтай, сонирхолтой мэдээлэл бүхий контент тавих арга ашиглаж болно.

8. Төлбөрийн хялбар дөхөм суваг үүсгэ

Онлайн дэлгүүрээр зочлогсод бүтээгдэхүүн, үйлчилгээг хурдан шуурхай худалдан авах боломжтой байх ёстой. Барааны төлбөр төлөхөд хүндрэл, бэрхшээл байж огт болохгүй. Захиалга оруулах, төлбөр хийхэд түвэг учрах л юм бол худалдан авагч бараатай сагсаа орхиж, компани үйлчлүүлэгчээсээ хагацна. Эцэст нь компанийн орлого буурна.

9. Төлбөр, бараа бүтээгдэхүүн буцаах бодлогоо тодорхойл

Онлайн дэлгүүр ажиллуулах мөртөө мөнгөн төлбөр, бараа бүтээгдэхүүнийг буцаах механизм үүсгээгүй бол маш том алдаа гаргаж буй хэрэг. Худалдан авагчид бараа, төлбөр буцаах хуулийн үндэслэлийг сайтар судалсныхаа дараа ийм механизм үүсгэх нь зөв байдаг. Дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүн, төлбөр буцаах нөхцөлийг нарийн тайлбарласан хуудас тусад нь үүсгэж болох юм.

 

Бүгд нэг дор байрлах онлайн худалдааны цогц шийдэлийн талаар доорх линкээр орж үзнэ үү

https://greensoft.mn/ecommerce-website

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Чатбот

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл